ВИДЕО: Хоккей ДАШТ Финланд болон Шведийн тоглолт
Канад улсын Ванкувер болон Викториа хотноо шайбтай хоккейн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 43 дах удаагийн тэмцээн явагдаж байна. ДАШТ-д оролцож буй 10 улсын баг 2 хэсэгт хуваагдан хүч үзэж байгаа ба хэсгийн эхний тоглолтууд өчигдөр явагдсан билээ. Өчигдрийн тоглолтуудын мэдээллийг энд дарж үзнэ үү.
Одоогийн байдлаар А хэсгийг Канадын шигшээ баг тургүүлж байгаа бол В хэсгийг Шведийн шигшээ баг тэргүүлж байна.
Дөнгөж сая Швейцари болон Канадын шигшээ багуудын тоглолт дуусч 3:2 онооны харьцаагаар Канадын шигшээ баг ээлжит хожлоо авлаа. Яг энэ мөчид өнөөдрийн сүүлийн тоглолт болох Финланд болон Казакстан улсуудын тоглолт 2:0 харьцаагаар Финландын баг хожиж явна. Түрүү жилийн дэд аварга Шведийн шигшээ баг энэ удаад хэсэгтээ АНУ болон Финланд зэрэг хүчтэй багуудтай нэг хэсэгт багтаж байгаа юм.
В хэсэгт багтаж буй Финланд болон Шведийн шигшээ багуудын тоглолтыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.