Италийн хөлбөмбөгийн Интер Милан багийн дэмжигч мөргөлдөөний үеэр амиа алджээ

 

Италийн Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд Интер Милан болон Наполи багуудын тоглолт эхлэхийн өмнө хөгжөөн дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарчээ.

.

Тэд аюулгүй байдлыг хамгаалахын тулд цагдаа нарын хийж буй шалгалтаас зугтжээ.

.

Хоёр багийн дэмжигчид мөргөлдөх үеэр 35 настай эрэгтэй цохиулж, хүнд бэртэл аван эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алдсан байна.

.

Гэвч чухам юунд цохиулж бэртэл авсныг нь хараахан олж тогтоогоогүй байна.

Мөргөлдөөний үеэр Наполи багийн дөрвөн хөгжөөн дэмжигч бэртсэний нэг нь хутгалуулсан байсан юм.

 

Сан Сори цэнгэлдэх хүрээлэн
Сан Сори цэнгэлдэх хүрээлэн

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.