Япон улс энэ онд 15 яллагдагчийг цаазаар авчээ

 

Өнөөдөр Япон улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хоёр яллагдагчийг цаазаар авснаар энэ онд нийт 15 хүнд цаазын ялыг гүйцэтгээд байна. .

Гэмт хэргийн бүлгийн гишүүн байсан 60 настай Кейзо Окамото, хөрөнгө оруулалтын зөвлөх байсан 67 настай Хироя Суэмори нарт дээрэм, хүн амины гэмт хэрэг үйлдсэнд яллаж 2004 онд цаазын ял оноогоод байжээ.

. Гэмт этгээдүүд хохирогчдын цогцосыг бетон зуурмагт хийсэн байжээ.

Япон улсын Шүүх яамны сайд Такаши Ямашита ялын тогтоолыг гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурахдаа гэж мэдэгджээ.

Цаазын ялыг хоригдлууд болон тэдний гэр бүл, хуулийн төлөөлөгчдөд мэдэгдэлгүй нууцаар гэнэтийн байдлаар гүйцэтгэдэг байна. .

Ерөнхий сайд Шинзо Абэ 2012 онд ажлаа хүлээж авснаас хойш 36 хоригдол цаазаар авчээ.

НҮБ 2007 онд цаазын ялыг өршөөх уриалга гаргаснаас хойш дэлхийн 170 гаруй оронд ялын дээд хэмжээ оноож амь насыг нь бүрэлгэхээс татгалзсан байна. .

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.