Хоккей: ДАШТ 2019 Канад Данийн багийг "Бут ниргэв" 14:0
Канад улсын Ванкувер болон Викториа хотноо өнөөдөр шайбтай хоккейн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 43 дах удаагийн тэмцээн албан ёсоор эхэллээ. ДАШТ-д оролцож буй 10 улсын баг 2 хэсэгт хуваагдан хүч үзэж байгаа ба өнөөдөр дараах тоглолтууд явагдлаа.
- А хэсгийн хүчтэй багууд болох Чех болон Швейцари улсын багууд эхний тоглолтоо хийж 2:1 харьцаагаар Чех улсын баг эхний ялалтаа авлаа.
- А хэсгийн хоёр дахь тоглолт жинхэнэ шуугиан тарьлаа. Түрүү жилийн аварга баг болох Канадын шигшээ баг Дани улсын багийг 14:0 онооны харьцаагаар бут ниргэв. Түрүү жил мөн энэхүү хоёр баг хоорондоо учраа таарахад 8:0 онооны харьцаагаар бут нитгэж байсан бол энэ удаад 6 шайбаар рекордоо давууллаа.

- В хэсгийн эхний тоглолтыг АНУ болон Словакийн шигшээ багууд хийж 2:1 харьцаагаар АНУ эхний ялалтаа авлаа.
- В хэсгийн хоёр дахь тоглолт Финланд Шведийн багуудын хооронд явагдаж 2:1 харьцаагаар Шведийн баг эхний хожлоо авлаа. Шведийн баг түрүү жилийн ДАШТ-д мөнгөн медаль хүртэж байсан юм. Финалын тоглолтонд 3:1 харьцаагаар Канадын шигшээ баг хожиж алтан медаль хүртэж байсныг хоккей сонирхогчид маань санаж байгаа бизээ.
Манай www.livetv.mn сайтын спортын алба хоккей сонирхогч үзэгчиддээ ДАШТ-ийг шууд дамжуулан хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд тэмцээний талаарх мэдээ, мэдээллийг шуурхай хүргэж байх болно.
Дараагийн тоглолтуудын хуваарь: /Улаанбаатарын цагаар/
12 сарын 28 өдөр
- 05:00 цагт А хэсгийн ОХУ болон Данийн шигшээ багууд
- 07:30 цагт В хэсгийн Словак болон Шведийн шигшээ багууд
- 09:00 цагт А хэсгийн Швэйцари болон Канадын шигшээ багууд
- 11:30 цагт В хэсгийн Финланд болон Казакстаны шигшээ багууд тус тус тоглох хуваарьтай байна.
Өнөө өглөө болж өнгөрсөн Канадын шигшээ баг Дани улсын багийг 14:0 онооны харьцаагаар бут ниргэсэн тоглолтын тойм бичлэг:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.