ВИДЕО: Дональд Трамп тэргүүн хатагтайн хамт Иракт гэнэтийн айлчлал хийлээ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтай Меланиа Трампын хамт Ирак улсад гэнэтийн айлчлал хийж, алба хааж байгаа цэргүүдтэйгээ уулзжээ. .

АНУ Сири дэх 2,000 цэргээ татахаар болсноос хойш Иракаас ч мөн цэргүүдээ эргүүлэн татаж магадгүй гэсэн цуу яриа гараад байсан. Энэ талаар Ерөнхийлөгч Reuters агентлагт мэдээлэхдээ Иракаас цэргээ татах төлөвлөгөөгүй байгаа гэдгээ хэлжээ.

 

 

. Трамп, Меланиа нар Америкийн цэргийн баазад гурван цаг саатсан. Иракийн Ерөнхий сайд Адель Абдул Мадитай уулзах ёстой байсан ч уулзалт цуцлагджээ.

Айлчлалын гол зорилго нь Ерөнхийлөгч өөрийн биеэр Исламын улс бүлгийнхний эсрэг тэмцэлд тусалж байгаад цэргийн албан хаагчдадаа баярлаж байгаа илэрхийлэх юм байна. Трамп хэмээн урамшуулсан юм.

Энэ жилийн зул сарын баяраар Трамп Флорида дахь голфийн клубтээ амрахаар төлөвлөсөн ч Засгийн газар түр зогсолт хийх болсонтой холбоотойгоор Вашингтонд байсан юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.