Алдарт Фредди Меркюригийн далд амьдрал ба хайрлагдсан бүсгүйчүүд

 

“Queen” гэсэн нэрийг рок хөгжим сонирхогчид андахгүй. Энэ бол 1970-аад оны үед дэлхийн залуусыг байлдан дагуулж байсан алдартай хамтлаг. Гэхдээ 1991 он хүртэл тийм байсан гэдэгтэй маргахгүй болов уу. Учир нь энэ онд хамтлагийн дуучин, дуу зохиогч Фредди Меркюри таалал төгсөж байсан юм. . Тиймээс рок хөгжмийн домог Фредди Меркюригийн амьдралын тэр бүр хүн бүхэн мэдээд байдаггүй сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

 

Freddie Mercury Queen Photo

 

Фреддигийн нэрийг Фредди гэдэггүй

Түүний жинхэнэ нэрийг Фаррох Булсара гэдэг бөгөөд 1946 онд Энэтхэг гэр бүлд төрж, Мумбайд өссөн байна. . Хамтлагийн нэр нь “Хэктикс”. Энэ үеэс л түүнийг жинхэнэ нэрээр нь биш Фредди гэж дуудаж эхэлжээ.

Фреддигийн дуулсан анхны хамтлагийг Хектикс гэдэг байв

 

Freddie 1 e1541449252266

 

17 настайдаа сургуулиа төгсөөд Фреддигийн гэр бүл Энэтхэгийн Занзибар муж руу нүүхэд тус мужид шинэчлэл хувьсгал эхлэн, найзууд гэр бүлийн хамт Лондон руу явахаар болсон байна. .

Лондон бол түүний дэлхийд нэр алдраа цуурайтуулах гараа байв

Freddie 3 e1541449841517

 

“Love Of My Life”

Лондоны коллежид Фреддиг дуу хөгжмийн чиглэлээр суралцсан гэж олон хүн боддог. Гэхдээ үгүй. Фреддигийн коллежид эзэмшсэн мэргэжил нь график дизайны урлаг юм. Хэдий өөр мэргэжил эзэмшсэн ч хэд хэдэн хамтлагт дуулж, түүний зүрх сэтгэл үргэлж хөгжимтэй холбоотой байсаар байв. .

 

Freddie 8 e1541450259144

 

 

Британийн гүнж Дианагийн нөхөрлөл

“Queen” хамтлаг 1980-аад он гэхэд хэдий нь дэлхийн алдартай рок хамтлагуудын нэг болсон байв. Энэ үед олны анхаарлын төвд байсан өөр нэг хатагтай бол Британийн гүнж Диана. Хүмүүс Диана болон Фредди нарын талаар сайн мэдэх ч тэднийг дотно найзууд байсан гэдгийг тэр бүр мэддэггүй. .

Хүмүүс Диана болон Фредди нарын талаар сайн мэдэх ч тэднийг дотно найзууд байсан гэдгийг тэр бүр мэддэггүй

 

d7a2d3d69ffca1865d8c085a2649d2d8

 

Шинэ шүдтэй болохоос татгалзсан нь

Фреддигийн дээд талын шүднүүд орсойж урагш түрж ургасан нь цаашдын карьерт нь нөлөөлнө гэж олон хүн үздэг байлаа. Сурталчилгааны гэрэл зургууд, хамтлагийн тоглолтон дээр бусдад таатай харагдахын тулд шүдээ янзлуулахыг түүнд зөвлөж байв..

 

freddie mercury mit roter hose und oben ohne

 

Фредди Меркюри эцсийн амьсгал хүртлээ дуулсан

Фреддид рок хөгжмөөс илүү хайртай зүйл бий юү гэвэл тиймээ, байгаа. Тэрээр мууранд маш их хайртай байжээ. Нэг дор 10 муур зэрэг тэжээдэг байсан гэдэг.

 

DF0P2vwU0AUdIC  768x777

 

Хэдийгээр дэлхийд нэр алдар нь түгсэн ч хэвлэл мэдээллээс аль болох зугтдаг нэгэн байсан юм. . ХДХВ/Дох гэгч үхлийн тахал туссаныхаа дараа дуу хөгжмөөсөө хөндийрч эрүүл мэнддээ анхаарна гэж олон хүн бодсон байх. Гэхдээ тэр хулчийгаагүй. . Түүний амьдрал хоромхон хугацаанд оргилон бадамлаад унтардаг зул мэт богино боловч үлгэр домгийн мэт байлаа.

 

 

Эх сурвалж: www.travelfuntu.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.