Дональд Трампыг ирэх онд Турк улсад айлчлахыг урив

 

Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг ирэх 2019 онд эх орондоо айлчлахыг урилаа. .

Вашингтоноос Сири дэх цэргийн хүчээ бүрэн эргүүлэн татах болсонтой холбогдуулан Турк улс голлох үүрэг гүйцэтгэх болсон. .

Америкийн Засгийн газар Сирид үлдээсэн 2,000 цэргээ эргүүлэн татсанаар тус бүс нутагт ОХУ, Турк улсуудын гүйцэтгэх үүрэг, нөлөө нэмэгдэж байгаа юм.

Нөгөө талаар Истанбуль хот дахь Саудын Арабын Консулын газарт сэтгүүлч Жамал Кашогги амиа алдсанаас болж  хүний эрхийн байгууллагууд Туркийн эрх баригчдыг зэмлэн буруутгаж байсан юм.

 

Эх сурвалж: www.politico.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.