СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-26

"Бөртэ Чоно 2018" Шилдэг эрэгтэй тамирчин Ө.Дүүрэнбаяр

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

Өнгөрч буй 2018 онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд нэр дэвшсэн юм. 

 "Бөртэ Чоно 2018" наадмын шилдэг эрэгтэй тамирчин Ө.Дүүрэнбаярын хувьд энэ 2018 онд дараах амжилтуудыг үзүүлжээ.

  • Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медаль
  • Жакарта Азийн наадмын мөнгөн медаль
  • Хөх хотын гран при тэмцээний мөнгөн медаль
  • Монгол улсын аварга

Ө.Дүүрэнбаярын Баку 2018 ДАШТ-д барилдсан бүх барилдааны бичлэгийг хүргэж байна. 

Тэрээр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Венесуэлийн Пинэда Педрог цэвэр ялсан барилдааны бичлэг:

Гуравдугаар тойрогт Кубын Анды Грандаг цэвэр ялсан барилдааны бичлэг:

Хэсгийн аваргын төлөө Рио 2016 Олимпийн мөнгөн медальд Японы алдарт Харасава Хисаёошитэй барилдан нэмэлт цаг дээр ялсан барилдааны бичлэг. Хоёр бөх оны эхэнд Дусселдорфийн их дуулга тэмцээний хэсгийн аваргын төлөө мөн хоорондоо таарч манай жүдоч ялдагдаад байсан бол ДАШТ-д хариугаа сайхан авсан юм. 

Хагас шигшээд Гүржийн алдарт Тушишвили Гурамд ялагдсан юм. Улмаар Тушишвили Гурам цааш Азербейжаны Кокаури Ушангиг ялж энэ ДАШТ-ий алтан медалийг хүртсэн билээ. 

Баку-2018 жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Олимп Дэлхийн аваргын хос алт, ДАШТ-ний хошой хүрэл медальт Чех улсын жүдоч Крпалек Лукастай барилдан ялсан барилдааны бичлэг. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.