"Бөртэ Чоно 2018" Шилдэг эмэгтэй тамирчин МУГТ О.Насанбурмаа

 

 Өнгөрч буй 2018 онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд нэр дэвшсэн юм. 

Спортын сэтгүүлчдийн саналаар буюу 87 оноогоор үндэсний шигшээ баг, “Алтай” констракшин компаний тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно-2018”-ын шилдэг эмэгтэй тамирчны шагналын эзэн боллоо. О.Насанбурмаа 2018 онд Будапештийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэнээс гадна Азийн АШТ, Монголиа Опен” ОУТ-д үзүүрлэж, Красноярскийн “Алтан Гранпри”-д хүрэл медаль хүртэж, ОХУ-ын цомын нээлттэй тэмцээнд түрүүлж, эмэгтэйчүүдийн Дэлхийн цомд хүрэл медаль хүртсэн амжилтаар оны шилдэг тамирчнаар тодров. Тэрбээр 2008, 2011, 2013 онд Бөртэ-Чоно”-ыг гардаж байсан бөгөөд дөрөв дэх удаагаа шилдэг тамирчнаар тодорч байна.

.

Будапештийн ДАШТ-ий 1/8-т Унгарын Смолкатай барилдсан барилдааны бичлэг: 

Будапештийн ДАШТ-ий 1/4-т Туркын Тосун Б-тэй барилдсан барилдааны бичлэг:

Будапештийн ДАШТ-ий хагас финалд БНХАУ-ын Ван И-тэй барилдсан барилдааны бичлэг:

Будапештийн ДАШТ-ий Алтан медалийн төлөө Канадын Ди Стасиотой барилдсан барилдааны бичлэг:  

Эмэгтэйчүүдийн Дэлхийн цомд хүрэл медаль хүртсэн барилдааны бичлэг:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.