Сураггүй болсон гэгдээд байсан Араб гүнжийн зургийг олон нийтэд дэлгэлээ

 

Арабын Нэгдсэн Эмирт улсын Ерөнхий сайд, Дубай хотын захирагч тэрбумтан Шейх Мохаммед бин Рашид аль Мактумын охин Шейха Латифаг хүний эрхийн байгууллагууд ор сураггүй алга болсон гэж үзээд байсан юм. .

Латифа 16 настай байхдаа эрх чөлөөт орон руу зугтахаар шийдэж оргосон ч баригдаж байсан удаатай. Латифа баригдах үедээ 40 минутын бичлэг хийж байгаа байдлаа тайлбарлаж байсан юм.

Латифаг Арабын Нэгдсэн Эмирт рүү буцсанаас хойш сураггүй алга болсон гэж хүний эрхийн байгууллагууд үзсэн. .

Үүний хариуд Арабын Нэгдсэн Эмирт улсын Гадаад хэргийн яамнаас Латифагийн эсэн мэнд байгааг гэрчлэх гэрэл зургийг илгээж, олон нийтэд дэлгэсэн байна. .

 

UAE%20princess%20shiekha%20latifa

 

Латифагийн эгч Шейха Шамса мөн Арабын баригдмал, чанга хатуу дэг журмыг эсэргүүцдэг юм. Тэд эрх баригчид болон гэр бүлийнхээ зөвшөөрөлгүй Дубайгаас гарах эрхгүй байдаг байна.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.