Цунамийн дараа амиа алдсан иргэдийн тоо 373 болон нэмэгдэж, 128 хүн сураггүй байна

 

Индонезийн Анак Кракатау галт уул оргилж далайн хөрсөнд чичирхийлэл өгснөөр асар том цунамийн давалгаа үүсч далайн эргийг сүйтгэсэн. .

 

 

Анак Кракатау галт уул идэвхтэй хэвээр байгаа тул оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, цунамийн анхааруулах дохио өгсөөр байна. Нурж сүйдсэн байшин барилгын хог нурангинаас иргэдийг аврах ажил үргэлжилж байна.

 

APTOPIX Indonesia Tsunami 35251

 

Олон улсын мэргэжилтнүүдийн зүгээс цунамийн өмнө сэрэмжлүүлэх дохио өгч ард иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй хэмээн Индонези улсын эрх баригчдыг буруутгасаар байгаа.

 

 

Гэвч дэлхий дээр болдог галт уул дэлбэрэлтийн 13 хувь нь дан ганц Индонези улсад бүртгэгддэг учраас  энэ төрлийн аюулгүйн системийн сайжруулан хөгжүүлэх хэрэгтэй гэдэгтэй албаны хүмүүс санал нэгдсэн байна.

 

181223 tsunami indonesia al 1256 884dfb45be48695ea4fe064757895838

 

1927 онд үүссэн Анак Кракатау галт уул нь Индонезийн аялагч жуулчид хамгийн их очдог Жава болон Суматра арлуудын эргээс 40-50 км зайтай оршдог байна.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.