СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ливанчууд шар хантаазтнуудын жагсаалд нэгдэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Франц улсын иргэд түлш шатахууны татварыг эсэргүүцэж ажилчдын өмсдөг шар хантаазыг бэлгэ тэмдгээ болгон зургаан долоо хоногийн турш жагсаж байна.

Энэ хооронд Ливан улсын нийслэл Бэйрут хотод иргэд эдийн засаг, улс төрийн бодлогыг эсэргүүцэн жагслаа. Ням гарагт болсон жагсаалд оролцогчид шар хантааз өмссөн байна. 

Шар хантаазтнуудтай нэгдсэн жагсагчид Засгийн газрын ордны дэргэд цуглаж, хэд хэдэн төв замуудыг хаажээ. . Хүчний байгууллагуудын зүгээс жагсагчдыг тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, үймээн самуун гаргахгүй байхыг уриалжээ.

Ливан улсад сонгуулиас хойш долоон сар гаруйн хугацаа өнгөрч байхад улс төрчид шинэ нэгдсэн Засгийн газар байгуулж чадаагүй хэвээр байгаа юм. .

 

Эх сурвалж: www.reuters.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.