НӨАТ-ын буцаалтын мөнгөө урьдчилан авах боломжтой

 

Өнгөрсөн долоо хоногоос иргэдийн дунд НӨАТ-ын урамшууллын мөнгөө банкаар дамжуулан урьдчилан авах боломжтой болсон талаарх мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэ талаар Татварын ерөнхий газраас хууль ёсны эсэх талаар лавласан юм.

Иргэдийн хувьд заавал энэ үйлчилгээг ашиглан буцаалтын мөнгөө авна гэж ойлгож болохгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 8-наас таны ebarimt-д бүртгүүлсэн данс руу урамшууллын мөнгө баталгаажин олгогдож эхлэх юм

. ТЕГ-аас иргэдийн урамшууллын мөнгийг ирэх оны нэгдүгээр сарын 8-наас баталгаажуулан олгоно. Харин Голомт банкны хувьд иргэдийг сайн дураараа урамшууллын мөнгөнөөсөө тодорхой хэмжээний шимтгэлтэйгээр авах боломжийг олгож байгаа аж. 

Тус банкнаас НӨАТ-ын урамшууллын буцаалтын мөнгөнийн доод хэмжээ 50000, дээд хэмжээ нь 5 сая хүртэлх төгрөг байвал урьдчилан олгож байгаа гэнэ. Харин . Иргэдийн хувьд заавал энэ үйлчилгээг ашиглан буцаалтын мөнгөө авна гэж ойлгож болохгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 8-наас таны ebarimt-д бүртгүүлсэн данс руу урамшууллын мөнгө баталгаажин олгогдож эхлэх юм.

.

Голомт банкны харилцагч бол: 
1. Social pay апп гар утсандаа суулгасан байх
2. ebarimt.mn-р орж өөрийн НӨАТ-н буцаалт авахаар бүртгүүлсэн дансаа Голомт банкны харилцах дансны дугаараар сольсон байх. 
Голомт банкны харилцагч биш бол: 
1. Social pay апп гар утсандаа суулгасан байх
2. Social pay апп орж бүртгүүлэн шинээр харилцагч болж, харилцах данс нээх, эсвэл өөр ойр салбарт хандан харилцагчаар бүртгүүлэх, харилцах данс нээлгэх,
3. ebarimt.mn-р орж дансаа бүртгүүлэх.

 48408763 1993676317374956 420318019416227840 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.