БОАЖЯ-ны газрын дарга Г.Нямдавааг АТГ шалгаж байна

 

. Энэ талаар АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг дараах тайлбарыг өглөө.

БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, өөрийн өмчлөлийн нүүрснээс хий гаргаж авах үйлдвэргүй аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал олгож, эрх бүхий байгууллагын баталсан зураг төсөвгүй, эдийн засгийн тооцоолол, судалгаагүй байхад хийн хоолойн ажлыг шууд гэрээгээр олгосны улмаас тус компани нь ашиглах боломжгүй хуванцар хоолойг газарт суурилуулж улсын төсөвт 1 тэрбум 950 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг АТГ шалгаж байгаа. Г.Нямдавааг цагдан хориогүй, харин албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа” гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.