Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод агаарын бохирдол нэн аюултай түвшинд хүрээд байгаа тухай олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол мэдээлсээр байна.
Монголын Засгийн газар агаарын бохирдол ид нэмэгдэх үед хорт утаанд хамгийн хялбар хордох магадлалтай иргэдийг амралт сувиллын газруудад илгээхээр төлөвлөжээ.
“Таваас доош насны хүүхдүүдийг асран халамжлах хүнтэй нь, дунджаас доогуур орлоготой өрхийн жирэмсэн эмэгтэйчүүдийг хорт утаанаас холдуулж тав хоногийн хугацаанд хотын гадна байрлах амралт сувиллын 29 газарт амраана” гэжээ.
Уг санаачилгыг 12 дугаар сарын 25-аас ирэх оны гуравдугаар сарын 25-ны өдөр хүртэл хэрэгжүүлэх юм байна.
Засгийн газрын хийсэн урьдчилсан судалгаагаар таваас доош насны 65,000 хүүхэд 35,000 ээжийн хамт, 10,600 жирэмсэн эхчүүд санаачилгад хамрагдахаар байна.
Монгол улс эдгээр хүмүүсийг тав хоног эрүүл агаарт амраахад багадаа таван тэрбум төгрөг буюу хоёр сая ам.доллар зарцуулна гэжээ.
Улаанбаатар хотод улсын 3,2 сая хүн амын тэн хагасаас илүү нь амьдардаг. Хотын оршин суугчдын 800,000 нь гэр хороололд амьдарч хүйтэн өвлийг дулаан өнгөрүүлэхийн тулд түүхий нүүрс болон бусад шатамхай материал түлдэг. Энэ нь хотын агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлж байгаа юм.
Эх сурвалж: www.xinhuanet.com