АНУ-ын нутаг дэвсгэрт харьяалагддаг Карибын тэнгисийн Пуэрто Рико арлын хүн ам 2017-2018 оны хооронд 130,000-р буурсан тухай албаны дүн мэдээ гарчээ. Хүн амын тоо хамгийн их буурсан үед Мариа далайн шуурга Пуэрто Риког дайран өнгөрсөн юм.
Арлын хүн ам 3,2 сая байгаа нь 10 жилийн өмнөхөөс 14 хувиар, жилийн өмнөхөөс дөрвөн хувиар буурсан үзүүлэлт ажээ. 2017 оны есдүгээр сард Мариа далайн шуурга арлыг дайран өнгөрөх үед хүн амын тоо хамгийн их буурсан байна.
Хүчтэй далайн шуурга Пуэрто Рикогийн хүн амын тоог бууруулахад нөлөөлөхөөс гадна 12 жилийн турш хямарсан эдийн засгийг улам хүнд байдалд оруулжээ. Дөрөвдүгээр түвшний аюултай далайн шуурга арлын цахилгаан эрчим хүчний холболтыг сүйтгэж, нийт 100 тэрбум ам.долларын гарз хохирол учруулсан юм.
Эх сурвалж: www.cbsnews.com