Вашингтон Москвагийн эсрэг дахин хориг тавилаа

 

АНУ-ын Сангийн яамнаас Оросын иргэд болон хуулийн этгээдүүдийн эсрэг шинэ хориг тавихаар болсноо мэдэгдлээ. .

Шинээр хориг тавьсан хуулийн этгээдүүд нь Лахта төсөлтэй холбогдсон нэгжүүд юм байна. . Мөн Оросын цэргийн тагнуул болон зэвсэгт хүчний офицеруудыг  Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Химийн зэвсгийг хориглох байгууллагын мэдээллийг хакердсан гэж буруутган хар жагсаалтад нэмсэн байна.

.

Америкийн Засгийн газар шинэ хориг арга хэмжээ танилцуулахын өмнөхөн Оросын зарим компаниудыг хоригоос чөлөөлсөн тухайгаа мэдэгдээд байсан юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.