Хатгаа бага насны хүүхдүүдийн дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна

 

.

Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн сантай хамтран хийсэн байна. .

маск

. Тиймээс Эрүүл мэндийн яам тодорхой ажлууд хийж байгаа гэнэ.

Тухайлбал, 2016 оноос эхлэн уушгины хатгалгааны эсрэг вакциныг хийж байна. Энэ онд нийслэлийн хүүхдүүдэд хийсэн бол 2019 оноос эхлэн улсын хэмжээнд уг вакциныг хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн томуугийн вакциныг зорилтод бүлгийн хүмүүст хийж байгаа аж. Тухайлбал, энэ жил хийхээр төлөвлөсөн 125 мянган тун вакцины 112 мянгыг нь хийсэн байна.

Агаарын бохирдлоос хамгаалахын тулд таван ажлыг зайлшгүй хийх шаардлагатай болсон. Нэгдүгээрт, шүүлтүүртэй маск ашиглах. Хоёрт, агаар цэвэршүүлэгч ашиглах. Агаар цэвэршүүлэгч хэрэглэснээр дотоод орчны агаарыг цэвэршүүлэх боломжтой. Одоогоор ийм цэвэршүүлэгч байхгүй 176 анги, кабинет нийслэлд байгаа гэнэ. Харин эмнэлгийн 66 тасалгаа байгаа. Эдгээр газрыг агаар цэвэршүүлэгчээр хангах талаар нийслэлийн засаг даргын Тамгын газарт шаардлага хүргүүлсэн байна. Мөн бүх нийтээрээ маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аянд нэгдэхийг нийт иргэдэд уриаллаа. 

undesnii%20shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.