Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.631 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11788, орон нутагт 2838 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 17 болжээ.  

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 12-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол  5 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 56 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.Гэрийн хяналтад 3 хүн байна.

Тухайлбал, нийслэлд 26 хүн, хөдөө орон нутагт 30 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5271 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3614, 5-9 насны 1867 хүүхэд, 15-19 насны 1797 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.