Багш нар “Компьютерын сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
Монгол улс 2025 онд албан ёсоор Дэлхийн Интернэтийн Нийгэмлэгийн /ISOC / гишүүн болсон. Уг байгууллага нь интернэтийг хүн бүрд нээлттэй, аюулгүй, тогтвортой байлах зорилготой олон улсын байгууллага юм. Интернэтийн нийгэмлэгийн Монгол дахь салбар буюу ISOC Chapter Mongolia –аас “Компьютерын сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDNC үндэсний сургалтыг анх удаа амжилттай зохион байгуулжээ.
Уг сургалтад ерөнхий боловсролын Эрдмийн ундраа цогцолбор сургууль, Оюуны ундраа цогцолбор сургууль, 4-р сургууль, 13-р сургуулийн нийт 30 багш хамрагдав. Мөн Нийслэлийн Боловсролын газрын төлөөлөгчид, Монголын сүлжээний операторуудын бүлгийн багш нар, Энх Тайвны Корпусын Монгол дахь сайн дурын ажилтан, Баянгол дүүргийн Боловсролын газрын төлөөлөл сургалтад оролцов. Тус сургалт 6 долоо хоногийн турш цахимаар, 5 хоног практик, дадлагаар орж багш нарын мэдлэг ур чадварыг бодитоор хөгжүүлсэн ач холбогдолтой сургалт болсныг Интернэтийн нийгэмлэгийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Т.Жаргалсайхан онцоллоо.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.