Монголын эмэгтэй баг Ази тивдээ багийн дүнгээр цом өргөлөө
Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстан улсын Бишкек хотноо зохион байгуулагдсаар байна.
Эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд манай баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл буюу нийт таван медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо.
76 кг жинд ОУХМ Э.Даваанасан алт
57 кг жинд ОУХМ Б.Хулан мөнгө
55 кг жинд О.Ариунзаяа хүрэл
62 кг жинд МУГТ С.Цэрэнчимэд хүрэл
68 кг жинд ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль тус тус хүртсэн бол 59 кг жинд ОУХМ Х.Болортуяа,
72 кг-ын жинд Э.Одгэрэл нар тавдугаар байрт шалгарлаа.
Харин багийн дүнгээр тэргүүн байранд БНХАУ орсон бол дэд байранд Японы шигшээ баг орсон байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.