МУГТ Э.Цэндбаатар WBC холбооны мөнгөн бүсний төлөө тулалдана

МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов болон өрсөлдөгч нь тодорхой боллоо. 

a5a54224fa82461ca68310c57cc7aeae

Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа энэ сарын 10-нд Тажикстаны боксчин Мухаммедхуча Якубовтой хийхээр товлосон байсан ч өрсөлдөгч нь тулаанаас татгалзсаны улмаас уг тоглолт цуцлагдсан юм. Тэгвэл түүний шинэ өрсөлдөгч тодорч ирэх сарын 1-ний өдөр АНУ-ын Мэрилэнд мужид зохион байгуулагдахаар болсон байна. Энэ удаагийн өрсөлдөгч нь Барбадос улсын тамирчин Кобиа Бреди бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 19 тулаан хийж, нэг л ялагдсан үзүүлэлттэй. Сонирхолтой нь, түүний цор ганц ялагдлыг Монголын өөр нэгэн шилдэг боксчин Н.Төгсцогт (2020 онд) өгч байсан түүхтэй.

Энэхүү тулаан нь Э.Цэндбаатарын карьер дахь хамгийн чухал тулаануудын нэгд тооцогдож байна. Хэрэв тэрээр Кобиа Бредиг ялж WBC холбооны мөнгөн бүсийг хүртвэл тус холбооны дэлхийн аваргын бүсний төлөө тулалдах албан ёсны эрхтэй болох юм.

0e53d11de75941b7a3a935ee2f2eec99

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.