Сүхбаатарын талбайд циркийн долоо хоногийг үнэ төлбөргүй толилуулна
Сүхбаатарын талбайд циркчид, хамтлаг, продакшнууд нэгдэн "Циркийн 7 хоног" арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь дөрөвдүгээр сарын 22-нд эхэлж, долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд иргэд, олон нийтэд зориулан бүх тоглолтыг үнэ төлбөргүй толилуулах юм.
Үзүүлэх тоглолтууд өдөрт гурван удаа буюу өглөө, өдөр, оройн хуваариар явагдана. Үзэгчид нэг дороос олон төрлийн сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэх боломжтой бөгөөд үүнд акробат, уран нугаралт, илбэ, алиалагчийн хөгжилтэй шоу зэрэг багтжээ. Энэ нь үндэсний циркийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа арга хэмжээ юм.
Зохион байгуулагчдын зүгээс уг арга хэмжээг хүүхэд залууст циркийн урлагийг ойртуулах, гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон, чанартай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор санаачилсан гэдгээ онцолсон байна. Түүнчлэн дотоодын уран бүтээлчдээ дэмжиж, тэдний ур чадварыг олон нийтэд таниулах нээлттэй индэр бий болгох нь чухал ач холбогдолтой ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.