“Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
Компанийн тухай хуулийн 79.1, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 2 (хоёр) гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
НЭГ. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
А. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр:
1.1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэшсэн, тус чиглэлээр 15-аас доошгүй жил, үүнээс 5-аас доошгүй жил удирдлагын түвшинд ажилласан байх;
1.2. Санхүүгийн мэргэжлийн эксперт түвшний мэдлэгтэй, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх эсвэл татварын мэргэшсэн зөвлөхийн, аудиторын эрхтэй мэргэшсэн байх (CFA-Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч CPA-мэргэшсэн нягтлан бодогч, ACCA-Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч зэрэг олон улсын аудит, санхүүгийн мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно);
1.3. Олон улсын нэр хүнд бүхий санхүү, аудитын байгууллагад ажиллаж байсан болон уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах санхүүжилт олох асуудлаар хэлэлцээ хийж байсан туршлагатай (Ажиллаж байсан хугацаандаа хариуцсан төслөө амжилттай хэрэгжүүлсэн) байвал давуу тал болно;
1.4. Уул уурхайн төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын үнэлгээ, төслийн санхүүгийн загварчлал, мөнгөн урсгалын шинжилгээ, зардлын хяналт, хөрөнгийн бүтэц, өрийн удирдлага, эрсдэлийн удирдлагын чиглэлээр гүнзгий мэдлэгтэй байх.
Б. Уул уурхайн чиглэлээр:
2.1 Уул уурхайн салбарт мэргэшсэн, геологи хайгуул, уул уурхайн ашиглалт, баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэшсэн инженер (Зөвлөх инженер бол давуу тал болно), тус чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан, үүнээс 5-аас доошгүй жил удирдлагын түвшинд ажилласан байх;
2.2 Олон улсын уул уурхайн компани эсвэл уул уурхайн томоохон төслийн үндсэн ордод геологи судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно;
2.3.Уул уурхайн төслийн эдийн засгийн үнэлгээ, нөөцийн тооцоолол, олборлолтын технологи, уурхайн эрсдэлийн удирдлага, аюулгүй ажиллагаа, байгаль орчны стандартын талаар мэргэжлийн мэдлэгтэй, стратегийн түвшний шийдвэрт хараат бус дүгнэлт гаргах чадвартай байх.
ХОЁР. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хангалттай ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
2. Компанийн стратеги болон менежментийн хяналтыг хэрэгжүүлэх, санхүүгийн бүртгэл, бизнес төлөвлөгөө, төсөв, аудит, үйл ажиллагааны тайланг хянах, үнэлэлт дүгнэлт өгөх, эрсдэлийг тодорхойлох чадвартай, ESG болон тогтвортой хөгжлийн мэдлэгтэй байх;
3. Сүүлийн дөрвөн жил улс төрийн намын ажилтан, сонгуульт удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан хаагчаар ажиллаж байгаагүй;
4. Тухайн компани, эсхүл түүний хараат болон охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч гэх мэт)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
5. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садангийн холбоогүй байх;
6. Компани болон компанийн нэгдлийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
7. Нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон нэгдлийн бусад оролцогчдод эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил албан тушаал эрхэлж байгаагүй байх;
8. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй байх;
9. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, шүүхээс ял шийтгүүлээгүй байх;
10. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
11. “Эрдэнэс Монгол” нэгдлийн оролцогч компани, харьяа үйлдвэрийн газарт ажилладаггүй байх;
12. Англи хэлний ахисан түвшиний мэдлэгтэй байх;
13. Төрийн алба хашдаггүй байх;
14. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй, бизнесийн холбоогүй байх;
15. Компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн, сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
ГУРАВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, цээж зураг наасан байх);
3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлж байсан 2-оос доошгүй байгууллагаас тодорхойлолт авах, иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia);
5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
6. Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа;
7. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia) ;
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia);
9. Хараат бус гишүүнд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан тухайгаа тодорхойлох лавлагаа болон бусад холбогдох материалууд.
ДӨРӨВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цаг хүртэл hr@erdenesmongol.mn цахим хаягаар хүлээн авна. Нэмэлт мэдээллийг (976) 99090417 дугаарын утаснаас авна уу.
ТАВ. АНХААРАХ ЗҮЙЛС
1. Бүрдүүлэх материалыг цахимаар ирүүлэх бөгөөд нэг pdf файл болгон ирүүлнэ.
2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
4. Материал хүлээн авсантай холбоотой компани тухайн оролцогчийн өмнө аливаа хариуцлага хүлээхгүй болно.
5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
6. Сонгон шалгаруулалтыг “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д заасны дагуу зохион байгуулна.
7. Сонгон шалгаруулалтын дараагийн шатанд тэнцсэн оролцогчтой холбоо барина.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
ЗАСАГЛАЛ, НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.