Газар ашиглалтыг сайжруулах зорилгоор Чингүнжавын гудамжийг тохижуулжээ
Иргэдийн ая тухтай амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор Баянгол дүүргийн 2, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт байрших Чингүнжавын гудамжийг тохижуулжээ.
Тохижилтын ажлын хүрээнд нийт 34 мянган ам метр талбайд унадаг дугуй, явган хүний зам, сагсан бөмбөгийн болон хүүхдийн тоглоомын талбай барьж, бялдаржуулах тоноглол, саравч, сандал, хогийн сав, гэрэлтүүлэг байрлуулан, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн юм.
Тус бүтээн байгуулалтын ажлын зураг төслийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Нарлаг Хөхий” ХХК боловсруулж, “Дэлгэр ган” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүллээ.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.