Т.Аубакир сайд тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзжээ

Т.Аубакир сайд тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзжээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир холбогдох албаны хүмүүсийн хамт тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзжээ. 
 
Уулзалтад сайдын зөвлөх Г.Саран, НДЕГ-ын дарга Б.Батжаргал, ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан, яамны Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Энхтөр, Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг нар оролцож, ахмадуудын тулгамдаж буй асуудал, санал хүсэлтэд тайлбар, мэдээлэл өглөө. 
 
Тэтгэврийн тогтолцоонд тулгамдаад буй зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Одоогийн байдлаар итгэлцүүрийн зөрүүгээс шалтгаалан бага тэтгэвэр авч буй 130 мянга гаруй ахмад настан байгаа бөгөөд тэдний тэтгэврийг нэмэгдүүлэхэд 353 тэрбум төгрөг шаардлагатай байгааг энэ үеэр дурдсан юм. 
1dae49899f234775a9e6a4c8db25756e
443622f168cc46a1b6fdb7455ec2ee7d
8fc9dc43bde143369fab0082d82974f5

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.