“Витсамо” ХХК-д химийн аюултай бодис хадгалж байсан хэргийг шалгаж дуусжээ
Ундаа, ус үйлдвэрлэгч “Витсамо фрут жүүс” ХХК-ийнхан зохих зөвшөөрөлгүйгээр химийн аюултай бодис хадгалж байсан хэрэгт холбогджээ. Тодруулбал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны аравдугаар сарын 8-ны А/356/396 хамтарсан тушаалаар Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг баталсан.
Уг жагсаалтын гуравдугаар хавсралтын 158 дугаарт натрийн гидроксид (NaOH) буюу идэмхий содыг аюултай гэсэн ангиллаар бүртгэсэн байдаг. Арьс үрэвсүүлэгч уг химийн аюултай бодисыг их хэмжээгээр 220 гаруй кг-ыг зохих зөвшөөрөлгүйгээр олж авч, хадгалж байсныг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгасан аж. Улмаар Эрүүгийн хуулийн 24.3-1, 24.3-3 дахь хэсгийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, авсан, ашигласан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх заалтыг үндэслэн “Витсамо фрут жүүс” ХХК болон гүйцэтгэх захирал Ц.Отгонхуягийг яллагдагчаар татсан байна. Уг нь дээрх жагсаалтад багтсан бодисыг холбогдох яамнаас зөвшөөрөл авч үйл ажиллагаандаа ашиглаж болохоор Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд заасан. Үүнийг зөрчин тусгай зөвшөөрөл авалгүйгээр “Витсамо”-гийн ундаа, усны үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг цэвэрлэх, ариутгах зорилгоор натрийн гидроксидыг их хэмжээгээр хадгалж байсныг цагдаагийнхан шалгаж тогтоосон аж. ё бөгөөд энэ сарын 16-нд “Витсамо фрут жүүс” ХХК болон гүйцэтгэх захирал Ц.Отгонхуяг нарын гэм буруутай, эсэхийг дэнслэхээр товложээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.