🔴 36 жил цаасан дээрх зорилго л байсан шатахууны нөөц агуулах сав барих ажил бодитоор хэрэгжихээр боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд болон гаргасан шийдвэрүүдийн талаар холбогдох салбарын сайд нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 23 асуудал хэлэлцэж, Ерөнхий сайдын зүгээс салбарын сайд нарт хандан 49 үүрэг чиглэл бүхий албан даалгавар өгсөн байна.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Өнгөрсөн 36 жилийн хугацаанд цаасан дээрх зорилго байсан шатахууны нөөц агуулах сав барих ажил өнгөрсөн Засгийн газар болон одоогийн Засгийн газрын үед бодит ажил хэрэг болно. Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас арилжааны банкууд болон нефть импортлогч компаниудтай хамтран энэ жил 150 мянган тонн нефть  буюу 21 хоногийн нөөц хадгалах савыг ашиглалтад оруулна. Нийт дүнгээрээ 285 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн буюу нэг сарын хэрэглээг хангах  нөөц хадгалах савыг ирэх оны өдийд барьж дуусгана. Ирэх оны төсөвт зээлийн хүүгийн татаасыг шийдэж  энэ бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд УИХ-аас дэмжлэг үзүүлнэ байх гэж бодож байна. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтот тусгагдсан 3-6 сарын хугацаанд хэрэглэх шатахууны нөөц хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлж 2028 онд дуусгахаар зорьж ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.