Газрын тос боловсруулах үйлдвэрийн гэрээнд өөрчлөлт оруулна
Засгийн газрын өнөөдрийн /2026.04.08/ хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна.
Үүнд:
~“Улсын нөөцөөс бараа, материал гаргаж нөхөн бүрдүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
~“Салбарын хяналт шалгалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
~“Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
~Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах талаар,
~Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
~Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн гэрээний зарим нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.