Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгоно

Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгоно
Монгол Улсын Ерөнхий  сайд Ням-Осорын Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Нийгмийн даатгал болон Татварын газрын удирдлагуудтай уулзаж, Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар тодруулга авч, үүрэг даалгавар өглөө.
 
Үүнд: 
~Данс нь хаагдсан байсан татварын өртэй 12100, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6042 компанийн данс нээгдлээ. Тодорхой хугацаанд дансыг нээж, энэ хугацаанд татвараа, нийгмийн даатгалаа төлөх боломжийг олголоо. Ингэж байж эдийн засгаа идэвхжүүлнэ.
~Засгийн газар цаашид хаадаг, хязгаарладаг биш нээдэг, чөлөөлдөг зарчмыг баримталж ажиллана.
~Дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулж өргөн мэдүүлэх шаардлагатай.
~Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтөд борлуулалтын орлого 400 саяас доош байвал НӨАТ-с чөлөөлөх, үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг болиулах зэрэг шинэчлэл оруулах ёстой. Яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.6eea80b558c7468eaa7b0bb72a2adb12
b383a92194c44e2d86da26cefce667ce

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.