Монгол боксчид тивийн аваргаас таван медаль хүртэж байна

Монгол боксчид тивийн аваргаас таван медаль хүртэж байна

“Улаанбаатар-2026” боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсын нийслэлд тун сонирхолтой өрнөж байна. 

Өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 7-ны байдлаар тэмцээний хагас шигшээ тулаанууд явагдаж, медалийн өнгө тодорч буй эгзэгтэй мөчүүд үргэлжилж байна. Манай улсаас таван тамирчин хүрэл медалийн болзол хангаж улмаар хагас шигшээд тулалдлаа. Тодруулбал:

  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд Э.Номундарь Казахстаны Айгерим Саттибаеватай тулалдан ялалт байгуулснаар алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. 
  • 6c7603b65f4e464e8eba0c71eac02be7
  • Эрэгтэйчүүдийн -55кг жинд Х.Билгүүнсайхан дэлхийн аварга Казахстаны Махмуд Сабирхантай тулалдан ялалт байгуулснаар алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. 
  • 027718ca388b4fa8be0f67b531582fb5
  • Харин эмэгтэйчүүдийн -60кг жинд тулалдсан М.Намуун, эрэгтэйчүүдийн 85кг жинд тулалдсан Б.Дорж, 75кг жинд тулалдсан Д.Ганзориг нар хүрэл медаль хүртэн тэмцээнээ өндөрлүүлж байна. 

Энэхүү тэмцээн нь шинээр байгуулагдсан "World Boxing" холбооны хүрээнд зохиогдож буй анхны тивийн аварга шалгаруулах тэмцээн гэдгээрээ түүхэн онцлогтой бөгөөд Энэтхэг улсын тамирчид 16 жинд медаль хүртэж байгаа бол Казахстан улсын тамирчид 13 жинд медаль хүртэж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.