"Хүлэгүүд" Хонг Конгийн аваргыг талбайд нь буулган авлаа

Азийн сагсанбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Аваргуудын лигийн зүүн бүсийн шинэ улирлын тоглолтууд эхэллээ. 

f63956b5c15b4e4c8f2f2a7a4c42186f

Энэхүү тэмцээн нь үндсэн BCL Asia (Шилдэг 8 баг)-д орох эрхийн төлөөх Зүүн бүсийн урьдчилсан шат бөгөөд хоёр хэсэгт хуваагдан тоглож байна. Монголын Хасын хүлгүүд баг "В" хэсэгт багтсан:

  • "В" хэсгийн багууд:

    • Хасын хүлгүүд (Монгол) – Өнгөрсөн жилийн аварга.

    • Taoyuan Pauian Pilots (Тайвань)

    • New Taipei Kings (Тайвань)

    • South China (Хонконг)

Монголын Хасын хүлэгүүд баг тус тэмцээнд аварга цолоо хамгаалахаар ирээд байгаа бөгөөд шинэ улирлын эхний тоглолтоо Хятадын Хонг Конгийн багтай хийлээ. Хонконгийн дотоодын лигийн олон удаагийн аварга South China багтай хийсэн тоглолт тун хүнд болсон хэдий ч эцсийн үр дүнд Хасын хүлгүүд баг өрсөлдөгчөө буулган авлаа. Манай баг энэ сарын 19-нд Тайванийн Нью Тайпей Кингс, 21-нд Таоюань Пауйан Пайлотс багтай тус тус талбайд нь зочлон тоглох хуваарьтай байна. 

e1e77497912446e5b901ac47f188bc5e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.