“Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг” болж өндөрллөө

“Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг” болж өндөрллөө

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” сэдэвт долоо хоногийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2026.04.07/ “Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд “Монгол Улсын бизнес эрхлэгчдийн гадаад зах зээлд нэвтэрсэн туршлага” сэдвийн хэлэлцүүлэг өрнөж, үндэсний компаниудын гадаад зах зээлд нэвтрэхэд тулгарч буй сорилт, боломж, бодлогын дэмжлэгийн талаар санал солилцов. Тус хэлэлцүүлгээр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах олон улсын сайн туршлага болон Монголын компаниудын бодит кейсүүдийг нэгтгэн танилцуулж, АНУ, Филиппин зэрэг зах зээлд нэвтэрсэн туршлага, мөн Ойрх Дорнод болон Азийн орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох чиглэлд гарч буй ахиц, цаашдын зорилтыг онцоллоо.

Хэлэлцүүлэгт “Мах Импекс” ХК, “Сэндли ББСБ ХК”, “Chiqu Lending Corporation” зэрэг аж ахуйн нэгжүүд оролцож, гадаад зах зээлд нэвтрэх үйл явц, тулгарсан хүндрэл бэрхшээл, амжилтын туршлагаа хуваалцав.

“Олон улсын туршлага ба хөрөнгө оруулалтын боломж” сэдвийн хүрээнд олон улсын хөрөнгө оруулалтын бодлого, туршлага болон Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр БНСУ болон бусад улсын жишээн дээр хөрөнгө оруулалт татах бодлого, ODA (Official Development Assistance) төслүүдийн хэрэгжилтийн сорилт, үр нөлөө, тогтвортой байдлын асуудлыг хөндөн ярилцлаа. Тодруулбал, БНСУ-ын Инженер, технологийн их сургуулийн профессор, доктор Хян Дун Хүн Вьетнам Улсын 2026–2030 оны хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн туршлагыг танилцуулсан бол БНСУ-ын Машин, материал судлалын хүрээлэнгийн ахлах судлаач, доктор И Дэ Хүн ODA төслүүдийн хэрэгжилтийн сорилт, үр нөлөө, тогтвортой байдлыг хангах боломжийн талаар илтгэл тавьсан юм.

Түүнчлэн Монгол Улсад хагас дамжуулагчийн салбарыг хөгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чухал хүчин зүйл болох талаар оролцогчид санал солилцож, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад олон улсын сайн туршлагыг нутагшуулах боломжийг тодорхойлов.

Арга хэмжээний төгсгөлд “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах бодлогын орчин” сэдэвт панел хэлэлцүүлэг болж, төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлэгт “Сэндли ББСБ ХК”-Э.Ертөнц, “Chiqu Lending Corporation”-С.Отгонбат, “Ulzii & Co Capital ҮЦК”-Б.Өлзийбаяр, “Мах Импекс” ХК-П.Амартайван, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан нар оролцож, бодит туршлагад тулгуурласан санал, шийдлүүдийг дэвшүүлэв.

Тус хэлэлцүүлгээр хөрөнгө оруулалтын орчны эрх зүйн зохицуулалт, санхүүгийн зах зээлийн хөгжил, гадаад зах зээлд нэвтрэхэд тулгарч буй бодлогын саад бэрхшээл, цаашдын хамтын ажиллагааны боломжийг цогцоор нь авч үзэж, харилцан санал солилцлоо.

7c2f8375f76f4f7aa38323a13fa1067d

0d20fd88fe58407393d3b99b7c32e010

6ab32890d35743f9a389d6ad2a0c770b

4e8e0e1cf8e04a3bbc2d9a7990ac642f

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.