А.Амундра АТГ-аас гэрчийн хамгаалалт хүсэж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

А.Амундра АТГ-аас гэрчийн хамгаалалт хүсэж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

МАН-ын гишүүнчлэлээс хөөгдөөд буй А.Амундра АТГ-аас гэрчийн хамгаалалт хүсжээ. Тэрбээр хилийн чанадаас өөрийн инстаграмаараа дамжуулан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг дэлгэсээр байгаа юм.

Тэрбээр хүсэлтдээ, 

-"Монгол Улсын иргэн А.Амундра миний бие нэр бүхий улс төрч, бизнесмэнтэй холбоотой авлигын хэргийг илчилж, Авлигатай тэмцэх газар, прокурортой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа үүгээр илэрхийлж байна. Гэвч одоогийн нөхцөл байдлын хувьд Монгол Улсад очиж Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхөд миний болон миний гэр бүлийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэх, эрсдэл учрах магадлалтай гэж үзэж байгаа тул гэрчийн хамгаалалт намайг болон гэр бүлийг минь авахыг хүсэж байна.

Учир нь миний сошиал хаягт байршуулсан зураг болон пост нь үнэн бодитой болсон явдал бөгөөд энэхүү авлигын хэргийг илрүүлэхгүй байх, саад учруулах зорилгоор өөрийн одоо байгаа эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлэх хандлагатай улс төрчид олон байна. \Миний гэрчээр өгөх мэдүүлгээс хамаарч дээрх улс төрчдийн авлигын хэрэг илчлэгдэхээр байгаа болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд…гэрчийг хамгаалах шийдвэрийг прокурор…” гаргахаар хуульчилсан. Монгол Улсын гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “…Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор биечилсэн хамгаалалтад авна…” гэж хуульчилсан байна.

Иймд миний амь нас болон миний гэр бүлийн аюулгүй байдлыг хангаж намайг болон гэр бүлийг минь хамгаалалтад авсан эрх бүхий байгууллагын шийдвэр албан ёсоор гарсан тохиолдолд Монгол Улсад очиж Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгч, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх хүсэлтэй байгаа болно.

ХҮСЭЛТ ГАРГАСАН: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН А.АМУНДРА" гэжээ

9cc5c050ecf84e0a922dbe209baf31e5

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сайнзаяа 1 цаг, 12 минут
Зөв шүү . Нэгэнт ярьсан юм чинь эцсийн үзэх хэрэгтэй. ОЮУК тай нийлээд хийх хэрэгтэй Ард түмэн дэмжинээ