“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-ны хооронд орон даяар зохион байгуулсан нэг дэх шатны зөвлөлдөх санал асуулгын талаарх танилцуулга болон ирэх амралтын өдрүүдэд болох хоёр дахь шатны санал асуулга, зөвлөлдөх уулзалтын бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонслоо. 

abe4faa30c3d4843b192437fbf1e80f7

6c3e8d7ff0dc4ac69c4da9a6b795723d

Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар Засгийн газрын тогтоол гарсан. Үүний дагуу Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. 

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулга хоёр үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр дахь шатны санал асуулга, зөвлөлдөх уулзалт дөрөвдүгээр сарын 11,12-ны өдрүүдэд Төрийн ордонд болох юм. 

51161117d1eb43a7ad807d3eb8280464

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.