“Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад дахиад яллах дүгнэлт үйлдэв
“Бишрэлт холдинг”-ийн охин компани болох “Эрдэнэ зам”-ыг залилж авсан гэх хэрэг олон жил шүүх, прокурор, мөрдөх байгууллагын дунд “шидэгдэж” байсан. “Бишрэлт холдинг”-ийнхон уг компанийн гүйцэтгэх захирлаар 2013 онд Г.Өлзийдүүрэн гэх хүнийг томилсон гэдэг.
Түүнээс хойш удалгүй Г.Өлзийдүүрэн нь “Компанийн 100 хувийн хувьцааг над руу шилжүүлчих. Том тендерт ялах гээд байна” гэх зэргээр толгой компанийнхаа удирдлагаас гуйж байгаад “Эрдэнэ зам”-ыг нэр дээрээ шилжүүлж авсан гэдэг.
Тэгвэл “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болох Г.Өлзийдүүрэн болон ерөнхий нягтлан бодогч нарт Нийслэлийн прокурорын газраас дахиад яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэргийг нь шилжүүлжээ.
Тодруулбал, уг албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, 2022 оны арваннэгдүгээр сарын 16-наас 2023 оны тавдугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй, санхүүгийн анхан шатны баримтгүйгээр компанийн данснаас 4.7 тэрбум гаруй төгрөг гарган авч их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж буй аж. Тэдэнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.12-1 дэх хэсгийн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.