Дээд ангиллын классик уралдаан Бельгийн "Tour of Flanders"-д уралдсан анхны монгол тамирчин

Дээд ангиллын классик уралдаан Бельгийн "Tour of Flanders"-д уралдсан анхны монгол тамирчин
С.Жамбалжамц мэргэжлийн дугуйчдын дээд ангиллын классик уралдаан Бельгийн "Tour of Flanders"-д уралдсан анхны Монгол тамирчин боллоо.
Испани улсын "Burgos Burpellet BH" мэргэжлийн багт уралдаж байгаа тэрбээр энэ уралдааны 278.2 км замын тэн хагас хүртэл нийт тамирчдыг тэргүүлэн толгойн хэсэгт уралдаж, Монгол Улсаа дэлхийд сурталчилж чадсан байна. 
Олон улсад шууд дамжуулсан "EURO SPORT"-ын тайлбарлагчид "Монголын тамирчин Сайнбаярын Жамбалжамц 110 дахь удаагаа болж буй энэхүү нэр хүндтэй уралдаанд оролцсон анхны Монгол дугуйчин боллоо. Маш өндөр түвшинд, маш амжилттай оролцож байна" гэж олон удаа онцолж дурдаж байсан байна.
c3485b67e0804ee5b7b10ed74539ced8
Харамсалтай нь, манай тамирчин 153 дахь км-ээс уралдааныг орхижээ. 
Учир нь, чулуун замтай хэсэг болон огцом өгсүүрүүдээрээ алдартай уг уралдаан нь Олон Улсын Дугуйн Холбооны Дэлхийн цуврал уралдаануудын хамгийн хэцүү замуудын нэгд тооцогддог аж. Мөн, тухайн өдөр бороотой, хүчтэй салхитай байсан нь тэмцээнийг улам хүнд хэцүү болгожээ.
Нийт 54 тамирчин замаа дуусгаж чадалгүй замаас гарсны нэг нь манай тамирчин болсон байна. 
Уралдааны аварга болсон алдарт тамирчин Тадей Погачар 6 цаг 20 минутад замаа дуусгажээ.
Зөвхөн шилдэг багууд оролцдог энэ уралдаанд монгол дугуйчин уралдана гэдэг нь С.Жамбалжамц дэлхийн топ түвшинд байгаагийн баталгаа болж байгаа юм. 
"Tour of Flanders" нь С.Жамбалжамцын хувьд 2026 онд оролцох тэмцээнүүдийн зөвхөн эхлэл нь юм. Түүнийг ирэх намар хүртэл олон уралдаан хүлээж байна.
Монгол Улсаас Олимпын наадамд эрх авч оролцсон анхны дугуйчин тэрбээр ийнхүү дахин нэг анхдагч, түүхэн амжилтыг гаргалаа.
c4499996a5574fceb55b86626515a5c6

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.