Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ

Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудалд “Хүзүүний тус газраа зүсэгдэж, их хэмжээний цус алдаж байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгджээ.
 
Дуудлагын дагуу шалгахад хамт архидан согтуурсан иргэд хувийн таарамжгүй харилцаа үүсгэж архины шилний хагархайгаар нэгнийхээ хүзүүний хэсэгт 2-3 удаа зүсэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдоод байна.
 
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.