Жоа түүхэн амжилт гаргалаа

Мэргэжлийн снукер биллиардын шилдэг 12 тамирчныг урилгаар оролцуулдаг чансаа өндөр "World Tour Championship 2026" тэмцээнд шинэхэн дэлхийн аварга Жао Шиньтун түрүүллээ. 

28b3aa688a5f41ecabe21cd8449a4e1d

Шигшээ тоглолтод үзэгчдийн хүссэнчлэн залуу дэлхийн аваргууд болох Жао Шиньтун болон Жадд Трамд нар тунан үлдсэн юм. Тоглолт бүхэлдээ Жаогийн хяналт дор өрнөж 10:3 харьцаагаар Жаддын "бут ниргэлээ". Ийнхүү 2018 оноос хойш зургаа дахь удаагаа учраа таарсан дэлхийн аваргуудын хожил, хожигдлын харьцаа 3:3 болж тэнцлээ. 

74db22362ffa4a05a00e7a82f5ee8a9c

Жао Шиньтун: "Би зүгээр л тоглолтоос таашаал авахыг хичээсэн. Ийм том тэмцээнд түрүүлнэ гэдэг үнэхээр хэцүү. Намайг үргэлж дэмжиж, хамт байдаг найз бүсгүйдээ баярлалаа гэж хэлмээр байна. Жадд Трамп бол миний хамгийн дуртай тамирчин, түүнтэй финалд тоглох нь нэр төрийн хэрэг байлаа. Одоо надад Дэлхийн аварга цолоо хамгаалах том хариуцлага хүлээж байна, тиймээс бага зэрэг амралт аваад бэлтгэлдээ орно."

Жадд Трамп: "Өнөөдөр би яагаад ч юм өөрийнхөө тоглолтыг гаргаж чадсангүй. Магадгүй миний цохиур асуудалтай байсан нь тоглолтод нөлөөлсөн байх. Гэхдээ Жаогийн тоглолт үнэхээр гайхалтай байсан, тэр энэ түрүүг хүртэх бүрэн эрхтэй."

Энэхүү ялалтаараа Хятадын од Жао нэг улирлын дотор "World Grand Prix", "Players Championship" болон "Tour Championship" гэсэн гурван том тэмцээнд дараалан түрүүлж, "Players Series Slam"-ийг гүйцээсэн түүхэн дэх анхны тамирчин болов.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.