НДЕГ-ын 2025 оны ажлын үр дүнг "Өөрчлөлтгүй" буюу сайн гэж дүгнэжээ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ АЖЛЫН ҮР ДҮНГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД АМЖИЛТТАЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ. ТОДРУУЛБАЛ:
-Монгол Улсын Засгийн газар, Архивийн ерөнхий газраас Нийгмийн даатгалын байгууллагад 2025 онд хийсэн Архивын улсын үзлэгийн дүн-91 (A);
-Авлигатай тэмцэх газраас жил бүр дүгнэж зарладаг “Шударга байдлын үнэлгээ”-ний 2025 оны дүн-Нийгмийн даатгалын байгууллага нь өмнөх оноос 4.2 оноогоор урагшилж, 3 байр ахиж 78.7 оноогоор 34 агентлагаас XV байранд;
-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Нийгмийн даатгалын байгууллагад 2025 онд хийсэн хяналт шалгалтын дүн- 88 (B)-бүрэн хангалттай;
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны мэдээллийн ил тод байдлын үнэлгээ- 94.7 (A);
-Төрийн албаны зөвлөлийн ёс зүйн хорооноос төрийн 34 байгууллагад 2025 оны “ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээ”-г хийж Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 71.2 оноо авч 34 агентлагаас XIII байранд;
-Үндэсний аудитын газраас Нийгмийн даатгалын байгууллагын Төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2025 оны нэгтгэсэн тайланд аудит хийж "Өөрчлөлтгүй" буюу хамгийн сайн дүгнэлтийг өглөө.






Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.