Дундговь аймагт зам тээврийн осол гарч гурван хүн нас баржээ
"Дундговь аймгийн Хөтлийн шар гэх газар машин онхолдсон байна" гэх дуудлага, мэдээлэл өнөөдөр 11 цаг орчимд цагдаагийн байгууллагад иржээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Land Cruiser 200 маркийн автомашин замын хажуу руу онхолдож гурван хүн нас барсан зам тээврийн ослын шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой зорчоорой.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.