🔴Т.Доржханд: Засгийн газрын гишүүдийг маш яаралтай томилох шаардлагатай байна

AI хөрвүүлсэн

ХҮН намын Төлөөлөх зөвлөл хуралдаж, улс орны өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа нэгтгэжээ. Тус намын дарга Т.Доржханд гадаад орчинд үүсээд буй тодорхойгүй байдал, геополитикийн хямралын үед дотооддоо улс төрийн тогтвортой байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт болохыг онцлов. 

ХҮН намын дарга Т.Доржханд:

-Засгийн газрыг маш яаралтай байгуулж, ажилд нь оруулах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар зөвхөн Ерөнхий сайд томилогдсон бөгөөд салбарын сайд, дэд сайд нарын томилгоо удааширч байгаа нь төрийн ажил цалгардах үндэслэл болж байна. УИХ-ыг цаг алдалгүй, шаардлагатай бол өнөөдөр ч хамаагүй хуралдаж, сайд нарыг томилох ёстой. Энэ нь зөвхөн албан тушаалын асуудал биш, харин улс оронд тулгамдаад буй хүндрэлүүдийг шийдвэрлэх механизмыг бүрдүүлэх тухай асуудал юм.

Эдийн засгийн нөхцөл байдал дэлхий даяар хүндэрч, инфляц өсөж байна. Тухайлбал, Азийн зах зээл дээр газрын тосны үнэ хоёр дахин өссөн нь манай улсад хамгийн багадаа 40 хувийн үнийн өсөлт авчрах эрсдэлтэй байна. Үүний зэрэгцээ гадаад өрийн дарамт нэмэгдэх хандлагатай байгаа ийм эгзэгтэй үед гүйцэтгэх засаглалаа бүрдүүлж чадахгүй байгааг "эмгэнэлтэй" байна гэлээ. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA 30 минут
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email