Т.Аубакир сайд үргэлжлэн ажиллах хүлээлттэй байна

Т.Аубакир сайд үргэлжлэн ажиллах хүлээлттэй байна

Г.Занданшатарын Засгийн газрын кабинет дотор салбараа мэддэг, салбартаа богино хугацаанд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн, өөртөө итгэлтэй, нүүр бардам хүмүүсийн нэгээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг нэрлэж болно. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар болон улс төрийн нөхцөл байдал, цаашилбал өргөн барьсан, барих гэж буй хуулиудын талаар тодруулга авахаар хандсан ямар ч сэтгүүлчид цааргалалгүй тайлбар өгч байдагт нь сэтгүүлчид ам сайтай байдаг юм аа.  

Өнгөрсөн хугацаанд олон чухал ажил хийсний нэг нь Австри болон Казакстан улсад амьдарч буй монгол иргэдийн нийгмийн хамгааллыг баталгаажуулсан явдал юм. Дэлгэрэнгүй өгүүлбэл, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын ээлжит чуулганы 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар батлуулсан байдаг.

Энэхүү хэлэлцээр нь гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулж буй манай улсын найм дахь хэлэлцээр болж буйгаараа онцлогтой.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сайдын үүрэгт ажлыг авсан есөн сарын хугацаанд нийт хоёр хэлэлцээрийг буюу Бүгд Найрамдах Казахстан улс болон Бүгд Найрамдах Австри Улстай хийсэн хэлэлцээрүүдийг ийнхүү амжилттай батлуулж чадсан юм.

Т.Аубакир сайд ажиллах хугацаандаа салбарынхаа эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд нийт долоон хуулийн төслийг боловсруулж, түүнээсээ эхний хоёр хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд оруулан дэмжүүлж, нэгийг нь буюу Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн, Г.Занданшатарын Засгийн газрын хамгийн ажил хэрэгч сайдуудын нэгээр тодроод байгаа юм.

Иймдээ ч салбарынхан нь Т.Аубакир сайдыг үлдээсэй гэж хүсэж байгаагаа өөрт нь болон цахим орчинд илэрхийлсээр байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.