🔴Т.Доржханд: ХҮН намын зүгээс хамтарсан Засгийн газарт орохдоо "тогтвортой байдал" гэсэн үндсэн нөхцөлийг тавьсан
ХҮН намын төлөөлөх төв байгууллага хуралдаж, улс орны гадаад болон дотоод нөхцөл байдалд дүгнэлт хийсний үндсэн дээр МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайдаас ирүүлсэн хамтарч ажиллах саналыг хүлээн авахаар шийдвэрлэсэн байна.
ХҮН намын дарга Т.Доржханд:
-ХҮН намын зүгээс хамтарсан Засгийн газарт орохдоо "тогтвортой байдал" гэсэн үндсэн нөхцөлийг тавьсан. Өмнөх Засгийн газрууд удаа дараа огцорч байсан учир, шинээр бүрдэх Засгийн газар тогтвортой ажиллах шаардлагатай. Ялангуяа олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэ үед Монгол Улсын эрх ашгийн төлөө засаглал тогтвортой байх ёстой.
Хэрэв тогтвортой Засгийн газар бүрдэж чадвал ХҮН нам засагт хамтран орж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хариуцлага үүрч ажиллахад бэлэн байна.
Цаашид хамтын ажиллагааны хэлбэр, нөхцөлийг хэрхэн тогтох талаар хэлэлцээ хийх бүрэн эрхийг надад буюу намын даргад олгосон гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.