Жүдо бөхийн түүхэн дэх дуулиант даагаа нэхсэн барилдаанууд

Жүдо бөхөд ялагдал гэдэг нь зөвхөн төгсгөл биш, харин ирээдүйн агуу ялалтын эхлэл байх нь бий. Зарим тамирчид өмнөх хүнд ялагдлаа мартаж чадалгүй, түүнийгээ эрч хүч болгон хувиргаж, хамгийн чухал мөчид хариугаа авч чадсан байдаг. Үүний тод жишээ болсон барилдаануудыг эргэн санацгаая.

9dd76d2095e14b3aa62900643c28f80e

Диёра Келдиёрова ба Үта Абэ – Парис 2024

Сүүлийн үеийн хамгийн дуулиантай жишээ бол "Парис 2024" олимпын наадамд олимпын аварга, дэлхийн таван удаагийн аварга, Японы Үта Абэ -52 кг жинд олон жилийн турш босоо байж, ялагдашгүй дүрээр ирсэн. Гэвч Узбекистаны Диёра Келдиёрова өмнө нь хоёр удаа дэлхийн аваргаар учраа таарч ялагдаад байсан хариугаа авч жүдогийн ертөнцийг цочирдуулсан билээ.

Хидаят Хейдаров ба Соичи Хашимото – Олон жилийн өрсөлдөөн

2017 оноос хойш олон удаа дараалан (долоон удаа) ялагдсаны эцэст Азербайжаны Хидаят Хейдаров замналынхаа хожуу үед буюу 2023 онд, олимпын хүрэл, дэлхийн аваргын иж бүрэн медальт Японы алдарт Сойчи Хашимотог ялсан явдал юм. Давшгүй даваагаа давсан Хейдаров 2024 онд олимп, дэлхийн аварга болсон байдаг.  

Хифүми Абэ ба Жоширо Марүяма – Японы шилдэг сонголт

Олимпын ганцхан эрхийн төлөөх Хифүми Абэ, Жоширо Марүяма нарын сорилго барилдаан шиг "драм ихтэй" учраа ховор. Японы дотоодын энэхүү өрсөлдөөн орчин үеийн жүдогийн хамгийн анхаарал татсан дуэл байлаа. Токиогийн олимпын өмнө буюу 2018 оны Осакагийн их дуулга, 2019 оны дэлхийн аварга дээр Марүяма ялаад байсан юм. Харин сорилго барилдаанд Абэ эцэст нь ялалт байгуулж олимпод оролцох эрхээ авсан бөгөөд олимпын алтан медаль хүртэж, сонголт зөв байсныг баталсан. Энэ нь заримдаа хамгийн хэцүү тулаан Олимп эхлэхээс өмнө болдог гэдгийг сануулсан үйл явдал байлаа.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.