Снукер биллиардын шилдгүүдийн өрсөлдөөн явагдаж байна

Мэргэжлийн снукер биллиардын өндөр чансаа бүхий босго өндөртэй "World Tour Championship 2026" тэмцээн зохион байгуулагдаж байна. 

835cd85be1fc41cfb9afb7040187da35

Энэхүү тэмцээн нь бусад тэмцээнүүдээс ялгаатай нь зөвхөн тухайн улирлын /нэг жилийн чансаагаар/  тэргүүлж буй 12 тамирчин урилгаар оролцдог тэмцээн юм. Чансааны эхний 4 тамирчин шууд шөвгийн наймаас эхэлж тоглодог бол, 5-аас 12-т эрэмбэлэгдсэн тамирчид эхний тойрогт хоорондоо өрсөлддөг. Яг одоогийн байдлаар шөвгийн наймын тоглолт явагдахад бэлэн болоод байна. 

Эхний тойргийн тоглолтуудын тойм:

  • Крис Уэйклиний итгэмээргүй эргэн ирэлт: Хятадын авьяаслаг залуу тоглогч Ву Изе, Крис Уэйклийг 6:2 харьцаагаар итгэл төгс тэргүүлж байсан ч, Уэйклин дараалан 8 фрейм хожиж, 10-6 харьцаатайгаар гайхалтай ялалт байгууллаа. Энэ нь тэмцээний эхний өдрүүдийн хамгийн том эргэн ирэлт энэ боллоо.

  • "92 оны ангийнхан"-ы тулаан: Домогт Жон Хиггинс болон Марк Уильямс нарын "тулаан" үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлэв. Хиггинс эхэндээ 7:2-оор тасарсан ч Уильямс 8:8 болгож тэнцүүлж чадсан. Гэсэн ч Хиггинс сүүлийн хоёр фреймд илүүрхэж 10:8 харьцаагаар ялалт байгууллаа.

  • Дэлхийн аваргын форм: Саяхан "World Open"-д түрүүлсэн Тепчая Ун-Ну болон "Players Championship"-ийн аварга Жао Шиньтун нар энэ жилийн гол анхаарлын төвд байна. Гэвч Ун-Ну нэгдүгээр тойрогт Барри Хокинст 10-8-аар ялагдаж, тэмцээнийг орхисон нь бас нэгэн сюрприз болов.

  • Жад Трамп аваргын зургаан жилийн дараах хожил: Дэлхийн чансааг тэргүүлэгч Жад Трамп болон Хойд Ирландын мастер Марк Аллен нарын тоглолт тун үзүүштэй өрнөлөө. Тоглолтын эхний хэсэгт Марк Аллен гайхалтай тоглолт үзүүлж, эхний дөрвөн фреймд дараалан хожиж 4-0-оор тасарсан юм. Гэвч Трамп туршлага заан 10:8 харьцаагаар ялалт байгууллаа. Трампын хувьд 2020 оноос хойш "Tour Championship" тэмцээнд хожил байгуулж чадаагүй байсан "хар цуврал"-аа ийнхүү зогсоолоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.