🔴LIVE: О.Номинчимэг: Хүүхдүүд биед шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүй байна

Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн Хоол үйлдвэрлэлийн хуулийн хэрэгжилтийн талаар өнөөдрийн Монгол Улсын Их хурлын Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. Энэ хууль нь "Үдийн хоол" хөтөлбөрийн суурь хууль бөгөөд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг "Нэг хүүхдэд 2500төг төсөвлөж өгч байгаа. Тэр үед 11-12 мянган төгрөг байсан мах өнөөдөр 30 мянга давчихлаа. Хүүхэд биед шаардлагатай шим тэжээлээ авч чадаж байна уу" гэдэг асуудлыг хөндөв. 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг: 

-Өргөдлийн байнгын хороо "ЕБС-иудын хоол үйлдвэрлэлийн тухай хууль"-ийн хэрэгжилтийг сонсоно.

"Үдийн цай" хөтөлбөрийг баталсан ч дорвитой арга хэмжээ авч чадахгүй яваад байгаа. Учир нь, бага анги 100 хувь, дунд болон ахлах ангийн сурагчдын 53 хувь нь үдийн хоолонд орж чадаж байна. Нэг хүүхдэд 2500төг төсөвлөж өгч байгаа. Тэр үед мах кг нь 11-12 мянган төгрөг байсан, өнөөдөр 30 даваад гурав дахин нэмэгдчихлээ. Хүүхэд өөрийн биед шаардлагатай шим тэжээлээ авч чадаж байна уу гэдэг асуудал байгаа. 

НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагын хүүхдийн шим тэжээлийн судалгааг харахад сэтгэл шимширмээр. Арван хүүхдийн ес нь D аминдэмийн дутагдалтай, кальциа нөхөж чаддаггүй. Орон нутгийн хүүхдүүд микро шим тэжээлээ авч чаддаггүй, өсөлтийн хувьд зөрүүтэй байгаад байгаа. Бид өнөөдөр үүн дээр анхаарах цаг нь болсон. Одоо улс төржилтөө болиод, бодитой ажил хийх ёстой гэж харж байна. Хүүхдээсээ мөнгө харамлах ёсгүй. Хүүхдэд оруулсан хөрөнгө оруулалт бол ирээдүйдээ хийж байгаа хөрөнгө оруулалт юм... 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.