Өсвөр насны хүү нэгнийгээ хараагүй болгож дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлжээ
Өсвөр насны шүүгдэгч Б нь сургуулийнхаа гадаа хөл бөмбөгийн талбайд хүүхдийн баруун шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисноос түүний зүүж байсан нүдний шил хагарч, баруун нүдэнд нь шилний хагархай зоогдон“...баруун нүдний хараагүйдэл...” гэсэн хүнд хохирол санаатай учруулжээ.
Түүнд анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
Ч.БЯМБАА
"Зууны мэдээ" сонин
2025.04.01
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.