Дуудлагын жолоочид дээрэмдүүлсэн гэх хэргийг шалгаж байна

Дуудлагын жолоочид дээрэмдүүлсэн гэх хэргийг шалгаж байна

Дуудлагын жолоочид дээрэмдүүлсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тус дуудлага энэ оны гуравдугаар сарын 21-ний 04:00 цагийн үед бүртгэгджээ.

Тодруулбал, Нэр бүхий иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлагын жолооч дуудсан бөгөөд жолооч хэмээн ирсэн этгээдүүд нь гар утас, бие дэх үнэт эдлэлийг нь дээрэмджээ. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аюулгүй байдлаа ханган, баталгаат такси, дуудлагын жолоочийн үйлчилгээ авахыг зөвлөлөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.