Нарны хороололд 55 настай иргэн нас баржээ
Баянгол дүүргийн 26-р хороонд байрлах Нарны хорооллын дугаар байрны 13-р давхарт хүн нас барсан байдалтай олдсон цахим орчинд нийтлэгдсэн.
Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад Нарны хорооллын дугаар байрны 13-р давхарт хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл 03-р сарын 30-ны өдөр бүртгэгдсэн. Дуудлагын дагуу шалгахад СХД-т оршин суудаг эрэгтэй 55 настай "Г" нь ил харагдах гэмтэл шархгүй, бөөлжсөн байдалтай нас барсан болох нь тогтоогдсон. Шалгалтын ажлыг үргэлжлэн явагдаж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.